"Умардын хоолой"-н хэргийг сайтар шалгах хэрэгтэй
2023-03-24 10:02:18
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 22-нд Америкийн эрэн сурвалжлах нэрт сурвалжлагч Сеймур Херш олон нийтийн цахим хуудаснаа дахин нийтэл бичиж, "Украины засгийн газрыг дэмжигч" гэгдэх бүлэглэл "Хойд урсгал" хоолойг бөмбөгдсөн тухай мэдээлэл нь худал мэдээлэл гэж мэдэгдэв. Энэхүү хуурамч мэдээг АНУ-ын тагнуулын байгууллага үнэнийг нуун далдлах зорилгоор зохион байгуулж, тараасан юм гэжээ.

Энэ удаад ч Херш дэлгэрэнгүй мэдээлэл, нотлох баримтуудыг хангасан. Германы канцлер Шольц энэ сарын эхээр АНУ-д айлчлах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай "Хойд урсгал"-ын бөмбөгдөлттэй холбоотой хэргийн талаар ярилцсан гэж дипломат эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Үүний дараа Тагнуулын төв газар Германы BND-тэй хамтран ажиллаж, "Хойд урсгал" дамжуулах хоолой дэлбэрсэн тухай үнэнийг нуун далдлах "хуурамч жүжиг" бэлтгэх үүрэг хүлээв.

Хэрвээ Хершийн сүүлийн үеийн илчлэлт үнэн бол НҮБ-аас "Хойд урсгал"-ын хэргийн олон улсын мөрдөн байцаалтыг удирдан явуулж, үнэнийг хурдан олж тогтоох нь бүр ч чухал юм. Германы канцлер АНУ-д хийсэн айлчлалаа өндөрлөснөөс хэдхэн хоногийн дараа Америкийн "Нью-Йорк таймс", Германы "Die Zeit" сонинууд "Украиныг дэмжигч"-ийн ард "Хойд урсгал"-ын хэрэг явдал байгаа гэсэн мэдээг нэгэн зэрэг нийтэлж байсныг хүмүүс анзаарсан байх.

Энэ "Украиныг дэмжигч" бүлэглэл "Хойд урсгал" хоолойг дэлбэлсэн гэсэн мэдээллийн талаар олон улсын хамтын нийгэмлэг олон асуултыг тавьж байна: "Хойд урсгал" дамжуулах хоолойн эвдэрсэн хэсэг нь жигж тэгшхэн байгаа нь тэсэлгээний тооцоо оновчтой байгааг харуулж байна. Дэлхийн шилдэг цэргийн тусгай хүчнүүдийг эс тооцвол иргэний байгууллагууд ийм даалгавар биелүүлэхэд хэцүү байдаг. "Хойд урсгал"-ын хоолойг дэлбэлэх нь асар их ажил шаарддаг бөгөөд зөвхөн АНУ-д л энэ сүйрлийг хийх зорилго ч, чадвар ч бий. Америк, Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүд нь бусдын итгэлийг олж чадахгүй, харин ч эсрэгээрээ нуухыг оролдохыг зорьж байгаа гэсэн хардлага төрүүлж, Хершийн илчлэлтийн итгэлийг нэмэгдүүлнэ.

АНУ-ын Засгийн газрын хариуг харахад бүр ч сэжигтэй. Хэршийн анхны илчлэлтээс хойш нэг сар хагасын хугацаа өнгөрч байгаа бөгөөд Вашингтон энгийн үгүйсгэхээс илүү хариу өгөөгүй хэвээр байна.

Дуугүй байхын зэрэгцээ АНУ холбогдох мөрдөн байцаалтыг арга бүхнийг хайж хааж зогсоохыг хичээсээр байна. АНУ-ын тагнуулын агентлагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газартай тууштай хамтран ажиллаж, худал мэдээллийг зохиож байсан түүхийг авч үзвэл Хершийн илчлэлтүүд маш найдвартай итгүүлэх хүчинтэй юм. 

Цаасанд галыг боож болдоггүй. Илүү олон нотлох баримттай тулгарсан АНУ-ын засгийн газар энгийн няцаалт ч хийж чадахгүй байна. Хэрэв үнэхээр сэтгэлдээ хиргүй бол олон улсын хамтын нийгэмлэгийн олон асуултад нэг нэгээр нь хариулж, НҮБ-ын ахалсан олон улсын мөрдөн шалгах ажиллагааг дэмжих ёстой. Үгүй бол чимээгүй хүлээн зөвшөөрсөнтэй ямар ч ялгаагүй аж.