Хонконг дөрөвт эрэмбэлэгдсэн хэвээр байна
2023-03-24 10:35:59
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн Z/Yen групп болон Хятадын (Шэньжэнь) иж бүрэн хөгжлийн судалгааны хүрээлэн хамтран өчигдөр "Олон улсын банк санхүүгийн төвийн индекс"-ийн 33 дахь тайланг нийтэллээ. Тайланд үзүүлснээр  Хонконгийн дэлхийд дөрөвт эрэмбэлэгдсэн амжилтаа хадгалжээ. 

Энэ тухай  тус онцгой бүсийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч, "Хонконг олон улсын банк санхүүгийн төв гэдэг статусаа бататгаж, давуу талдаа түшиглэн улс орны хөгжлийн эрэлт шаардлагыг хангахын төлөө чармайх болно. Бизнесийн орчин, дэд бүтэц, банк санхүүгийн салбарын хөгжлийн түвшин, нэр хүнд, ерөнхий  чадамж зэрэг дөрвөн салбарт Хонконгийн зэрэглэл хоёр байраар ахисан нь Хонконгийн Олон улсын банк санхүүгийн төвийн бодит хүчин чадлыг гүйцэд харуулж байна" гэж хэлжээ.

2007 оноос хойш дэлхийн санхүүгийн төвүүдийн индексийн тайланг жил бүрийн 3,болон 9 дүгээр сард гаргадаг. 33 дахь тайланд дэлхийн 120 банк санхүүгийн төв үнэлгээнд хамрагдсан байна.

Д.Хүчитбаатар