Нээлттэй дэлхийн эдийн засгийг дэмжинэ
2023-03-24 18:28:25
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 24-нд хийлгэсэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, “Бүс нутгийн хүрээнд бүлэглэл байгуулж, гинжин хэлхээг таслах оролдлого нь хүмүүст таалагдахгүй” гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Камбожийн ерөнхий сайд Хун Сен саяхан: “Хятадын хөгжил нь Камбож, түүнчлэн АСЕАН-нд ашигтай, Хятад улсын хөгжлийг хэн ч сулруулж, хориглож чадахгүй, хамтран ажиллавал харилцан ашигтай, хамтаар хожих болно гэж хэлсэн байна.
Үүнтэй холбогдуулан Мао Нин хэлэхдээ, “Хятад улс найрсаг дотно, үнэнч, хөнгөлөлттэй, уужуу багтаамжтай байх үзэл баримтлалыг баримталж, бүс нутгийн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр ирсэн. Хятад улс нээлттэй дэлхийн эдийн засгийг санаачлан дэмжсээр ирсэн бөгөөд дээд түвшнд нээлттэй байдлыг түргэтгэж, чансаатай хөгжлийг ахиулж, хөрш орнуудыг багтаасан дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг эрч хүчээр тасралтгүй сэлбэх болно” гэжээ.