Хоригт анхаарал хандуулж, хүмүүнлэгийн үүднээс харъя
2023-03-24 16:06:24
Share
Share this with Close
youtube WeChat

23-ны өдөр Аюулгүйн зөвлөлөөс "1718 хорооны " (Хойд Солонгосын Хориг арга хэмжээний хороо) шинжээчдийн багт олгосон эрхийг сунгах санал хураалт явуулахаар болжээ. НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан энэ асуудлаар үг хэлж, Хойд Солонгост тавьсан хоригт хүмүүнлэгийн талаас нь анхаарах ёстойг шаардсан байна.

Гэн Шуан "Хориг нь Хойд Солонгосын хүний эрх, ард түмний амьжиргаанд сөргөөр нөлөөлөх ёсгүй гэж Аюулгүйн зөвлөлийн Хойд Солонгостой холбоотой тогтоолд тодорхой заасан байдаг. Сэтгэл түгшээж байгаа зүйл бол хориг арга хэмжээ, халдварт тахал зэргийн нөлөөгөөр Хойд Солонгост хүмүүнлэгийн байдал  хүндэрсэн. Иймд Аюулгүйн зөвлөл, “1718 хороо” болон шинжээчдийн баг үүнд анхаарлаа хандуулж хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Хятад улс энэ талаар олон удаа уриалсан. Уг тогтоолын төслийг зөвшилцөж, бүтээлч нэмэлт өөрчлөлт оруулах санал дэвшүүлж байсан. Тогтоолын төслийг гардаж хийсэн улсууд санаа зовоосон олон асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлт ч гаргасан. Гэвч, үүнд Хятадын дэвшүүлсэн саналын агуулга ороогүй юм. Тэрчлэн шинжээчдийн багийн ажлын арга барил, гүйцэтгэлийн талаар Хятад улсын тавьсан зарим санал тусгагдаагүй байна" гэжээ.