АНУ саад хийж байгаа нь чухам ямар санаатай вэ
2023-03-24 20:13:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 24-нд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад Оросын харилцаа бол эвсэл, бүлэглэл байгуулахгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглээгүй харилцаа юм. Хоёр талаараа хоёр ард түмэнд хүртээмжтэй байж, дэлхий нийтэд ашигтай байхын тулд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байна гэжээ.

Мао Нин хэлэхдээ, Хятад Оросын төрийн тэргүүн нар “2030 он болтлох Хятад Оросын эдийн засаг хамтын ажиллагааны чухал хөгжлийн төлөвлөгөөний тухай хамтарсан мэдэгдэл”-д хамтаар гарын үсэг зурсан нь дараагийн үе шатны хоёр орны чухал салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх дээд хэмжээний төлөвлөлт байршуулалт болно гэжээ.
Мао Нин хэлэхдээ, Украины хямралын асуудлаар Хятадын тал НҮБ-ын дүрэм зарчмыг үндэслэн объектив шударга байр суурь баримталж, энхийг тогтоохын төлөө хэлэлцээ хийхийг дэмжиж, энх тайвны тал, яриа хэлцлийн талд, түүхийн зөв талд зогсож, улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. АНУ-ыг хархад харин гал дээр мод нэмэрлэж, бусад орны энхийн хэлэлцээр хийлгэх чармайлтад саад хийж байгаа нь чухам ямар санаатай байгаа вэ гэжээ.