Цаг үеийн урсгалыг дагана гэдэгт найдаж байна
2023-03-24 18:17:37
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 24-нд хийлгэсэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Мао Нин сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.

Эх сурвалжид тэмдэглэхдээ, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн “Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа, Монгол Улс хүйтэн дайны сэтгэхүйг эсэргүүцдэг бөгөөд томоохон гүрнүүдийн сөргөлдөөнийг харахыг хүсэхгүй байна. АНУ-Их Британи-Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэл (AUKUS) нь цөмийн шумбагч онгоц хөгжүүлэх мөнгөө хөгжиж буй орнуудад туслах зорилгоор ашиглавал илүү утга учиртай болно гэжээ. Хятадын тал үүнийг хэрхэн авч үзэх бэ гэж хэвлэлийн бага хурал дээр нэгэн сэтгүүлч асуусан байна.

Мао Нин үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Хятад улс холбогдох мэдээллийг анхааралдаа авсан. Энх тайван, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэл бол бүс нутгийн улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл гэдгийг Монгол улсын удирдагчийн байр суурь илэрхийлж байна. Мөн ч зарим улс орны бүлэглэл байгуулан сөргөлдөн өдөөж, бүс нутагт үймээн, хурцадмал байдал үүсгэх үйлдэл нь хүмүүст таалагдахгүй гэдгийг бүрэн харуулж байна. Холбогдох улс орнууд олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг анхааралтай сонсож, цаг үеийн чиг хандлагыг дагаж, хүйтэн дайны сэтгэлгээг орхин, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд тустай зүйлийг илүү хийнэ гэдэгт найдаж байна гэжээ.