15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв
2023-03-24 10:38:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм. Энэ замыг  "Бүс ба зам" санаачилгын хүрээнд Хятад улс гол хөрөнгө оруулж, Хятадын техникийн стандартаар, Хятадын тоног төхөөрөмжийг ашиглан барьж байгуулсан, Хятадын төмөр замын сүлжээнд шууд холбогддог олон улсын анхны төмөр зам юм. Төмөр замын урт 1035 километр бөгөөд ашиглалтад ороод 15 сар болж байгаа. Зөвхөн энэ хоёрдугаар сард л гэхэд хил дамнасан ачааны галт тэрэг Лаос, Тайланд, Мьянмар болон бусад орныг хамарч, дээд талдаа өдөрт найман хос галт тэрэг аялж, олон улсын ачаа тээврийн хэмжээ 3 сая тонныг давжээ. Олон улсын хил дамнасан ачааны галт тэрэг зүүн өмнөд Азийн халуун орны жимсийг Хятадын  зах зээлд 26 цагийн дотор оруулж ирдэг болсон байна.

Д.Хүчитбаатар