Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо
2023-03-24 10:10:52
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \3-р сарын 23\ болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

Өнгөрсөн жил Оросын хувьд "маш хүнд хэцүү цаг үе байсан бөгөөд эдийн засгийн харилцааг дахин эмхлэн цогцолох жил" байсан, одоо Оросын эдийн засаг өсөлтийн замдаа эргэн орлоо” гэж Михаил Мишустин хэлээд “Орост тулгарч буй гадаад дарамт сулрахгүй ч 2024 онд Оросын эдийн засгийн зохицох хугацаа дуусч, урт хугацаагаар аажмаар хөгжих замдаа орно” гэж онцолжээ.

Мишустин хэлэхдээ, “2023 онд Оросын эдийн засаг эерэг хандлагатай болно гэж олон улсын зарим байгууллага төсөөлж байна. Ард иргэдэд хүртээмжтэй байлган тэднийг хамгаалж, технологийн болон санхүүгийн бүрэн эрхт байдлыг эрчимжүүлж, зам тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, найрсаг орнуудтай харилцаа холбоо тогтоох, шинэ түнш хайх нь ОХУ-ын засгийн газрын энэ оны ажлын чухал чиглэл, зорилт юм” гэж онцолжээ.