Их Британийн төв банк жишиг хүүгээ 4.25 хувь болгожээ
2023-03-24 09:44:44
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн төв банк 23-ны өдөр жишиг хүүгээ 4%-иас 4.25% болгож өсгөснөө зарласан нь тус банк 2021 оны 12-р сараас хойш хүүгээ 11 удаа дараалан өсгөж байгаа нь болно.

Их Британийн Төв банкны мөн өдөр нийтэлсэн хурлын тэмдэглэлд, 2-р сард хүнсний болон гол нэрийн барааны үнийн хөөргөдөл төсөөллөөс хамаагүй их байсан ч инфляцын түвшин энэ оны хоёрдугаар улиралд огцом буурах төлөвтэй байна гэжээ.

Түүнчлэн, олон улсын санхүүгийн зах зээлд, ялангуяа Цахиурын хөндийн банк дампуурсан, Швейцарын UBS банк “Кредит Суис”-ийг худалдан авахаар тохиролцсоны дараа ихээхэн тогтворгүй байдал үүссэн гэж Их Британийн төв банк мэдэгдэв. Гэсэн хэдий ч тус орны Банкны санхүүгийн бодлогын хороо банкны систем уян хатан хэвээр байгаа бөгөөд өндөр хүүтэй үед эдийн засгаа үргэлжлүүлэн дэмжих боломжтой гэж үзэж байна.

Д.Хүчитбаатар