Орост үйлдвэрлэсэн зэвсгийг дахин экспортолох гэрээг ноцтой зөрчөв гэжээ
2023-03-25 15:13:42
Share
Share this with Close
youtube WeChat

“МиГ-29 загварын байлдааны нисэх онгоцоос дөврийг Украинд шилжүүлэн өгөхөө Словак улс мэдэгдсэн байна, энэ нь Орост үйлдвэрлэсэн цэргийн бүтээгдэхүүнийг дахин экспортолох тухай гэрээний тогтоолоос  ноцтой зөрчсөн үйлдэл юм” гэж саяхан ОХУ-ын Цэргийн технологийн хамтын ажиллагааны товчоо мэдэгджээ.

ОХУ хийгээд Словакийн засгийн газар хоорондын цэргийн технологийн хамтын ажиллагааны гэрээнд, нөгөө талынхаа зөвшөөрөлгүйгээр аль ч тал нь хоёр талт цэргийн технологийн хамтын ажиллагааны дагуу олсон буюу худалдан авсан зэр зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж, цэргийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх технологийн баримт бичиг, мэдээлэл, түүхий эдийг гуравдагч талд борлуулж, шилжүүлэн өгч болохгүй гэж заажээ. Словакийн энэ үйл ажиллагаа нь Орост чиглэсэн найрсаг бус үйлдэл бөгөөд хоёр талт харилцааг эвдэх зорилготой гэж Оросын тал үзсэн байна.


\Уртнасан\