Хорт хавдрын өвчний тохиолдлыг бүртгэх систем байгуулав
2023-03-25 15:29:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний төвөөс гуравдугаар сарын 25-нд нийтэлсэн статистикийн тоо бүртгэлээс үзэхэд, эдүгээ Хятад улсад хорт хавдраын өвчний тохиолдол жил бүр 4 сая 60 мянгаар нэмэгдэж, хорт хавдрын улмаас жилд ойролцоогоор 2 сая 410 мянган хүн нас барж байна. Хорт хавдраар өвчилснөөс хойш 5 жил амьд сэрүүн байх үзүүлэлт Хятад улсад ойролцоогоор 40.5 хувь байгаа нь 10 жилийн өмнө 30.9 хувь байснаас 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эдүгээ Хятад улс 1 тэрбум 407 сая хүн амыг хамарсан Хятад улсын хүн амын хорт хавдраар өвчилсөн тохиолдлын бүртгэлийн системийг байгуулаад байгаа бөгөөд хорт хавдраар өвчлөх үзүүлэлт, амьд байх ба нас баралтын түвшин зэрэг чухал бүртгэлийг хангаж, хорт хавдрын судалгаа, сэргийлэлтэд тоо бүртгэлийн дэмжиг хангаж байна. Үүний зэрэгцээ Хятад улсын оршин суугчдын хорт хавдраас сэргийлэх үйл ажиллагааг эхлүүлж, улс орон, муж, хот, сянь дөрвөн түвшний хорт хавдраас сэргийлэх хяналтын тогтолцоог бүрдүүлж, 31 мужийн том оврын 1400 гаруй улсын эмнэлэгийн хорт хавдрын эсрэг эм бэлдмэл, клиникийн оношилгоо эмчилгээний мэдээллийг дээд шатанд хандан мэдүүлэх ажлыг урагш ахиулж байна.


\Уртнасан\