Хэрэглээний барааны үзэсгэлэн яармаг Хайкөү хотод болно
2023-03-26 16:14:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын хэрэглээний барааны 3-р үзэсгэлэн яармаг ирэх дөрөвдүгээр сарын 11-15-ны хооронд Хайнань мужийн Хайкөү хотод зохиогдох юм. Үүнд дөрөвдүгээр сарын 14, 15-нийг нийгэм нийтэд нээлттэй өдөрлөгөөр тогтоосон бөгөөд нийгмийн олон нийтэд 100 мянган ширхэг тасалбарыг борлуулах юм.

Хэрэглээний барааны энэ удаагийн үзэсгэлэн яармагийн тасалбарыг дөрөвдүгээр сарын 1-14-ний хооронд худалдаална. Нээлтийн өдрийн тасалбарын үнэ нь өмнөх жилийн үзэсгэлэн яармагийнхтай адил бөгөөд ширхэг бүр нь 20 юань байна.

Хайнаний Олон улсын эдийн засгийн хөгжлийн товчооны дэд дарга Лю Рүтао хэлэхдээ: Зочид хэрэглээний барааны үзэсгэлэн яармагийн албан ёсны App буюу Вичатын программаар дамжин онлайнаар тасалбар худалдан авч болно. Тасалбар авахад тавигдсан хязгаарлалтыг улам чөлөөтэй, үзэгч нэг бүр бүртгүүлснийхээ дараа 5 тасалбар худалдан авч болох юм гэв.

Хэрэглээний барааны энэ удаагийн үзэсгэлэн яармагийн цар хэмжээ том, үзэсгэлэнгийн нийт талбай нь 120 мянган квадрат метр. Арилжааны нарийвчилсан салбаруудын дэлхийн тэргүүлэх брэндүүд үзэсгэлэн яармагт оролцох болно. Тус үзэсгэлэн яармагийн үеэр "Дэлхийн хэрэглээний форум"-ыг зохион байгуулахаас гадна сурталчилгаа, бизнес уулзалт, симпозиум, семинар зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдоно.



\Уртнасан\