Хятад улсын эдийн засгийн хөгжил тогтвортой ахиц хийж байна
2023-03-26 16:11:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын хөгжлийн дээд хэмжээний форумын 2023 оны жил тутмын хурал Бээжинд хуралдаж байна. Өнөөдөр /3-р сарын 26/ Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Жэн Жажие хурал дээр хэлэхдээ, шинэ эриний арван жилд Хятад улсын эдийн засаг зүйл бүрийн эрсдэл сорилтыг даван туулж, түүхийн амжилт бүтээн, түүхийн чанартай өөрчлөлтийг бий болгов, эдүгээ Хятад улсын эдийн засгийн хөгжлийн хандлага тогтвортой ахиж, үндсэндээ улам сайжирч байна гэв.

Жэн Жажие танилцуулан хэлэхдээ: Шинэ эриний арван жилд Хятад улсын эдийн засгийн нийт хэмжээ шинэ шатанд ахив. ДНБ жил бүр дунджаар 6.2 хувиар өсөн нэмэгдэж, 121 их наяд юаньд хүрсэн нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн хамгийн томоохон хөдөлгөх хүч болов. Эдийн засгийн бүтэц улам сайжрав. Аж үйлдвэрийн нэмүү өртөг анхдагч удаагаа 40 их наяд юаниас давж, аж үйлдвэрийн шинэ төлөв, шинэ үйлдвэрлэл, шинэ загвар өрнүүн хөгжиж, хот ба орон нутгийн хөгжлийн уялдаатай, тогтвортой үргэлжлэх байдал тасралтгүй чангарав. Эдийн засгийн хөдөлгөх хүч шинэ давуу талыг бүтээж, Хятад улс инновацийн индексээрээ олон улсын жагсаалтын 11-рт дэвшиж, шинжлэх ухаан технологийн том чухал үр бүтэмжүүд бий болж, Хятад улс нь 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш нь болсон юм. Одоогийн чиг хандлагаас авч үзвэл, энэ онд Хятад улсын эдийн засаг үргэлжлэн сэргэн нэмэгдэж, өсөлтийн хөдөлгөх хүч тасралтгүй эрчимжих болно гэв.



\Уртнасан\