БНХАУ, БНГУ хоорондоо дипломат харилцаа тогтоов
2023-03-26 16:07:13
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны Гуравдугаар сарын 26-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Чинь Ган Бээжинд Гондурасын Гадаад харилцааны сайд Эдуардо Рейнатай хэлэлцээ хийсэн бөгөөд "БНХАУ, Бүгд Найрамдах Гондурас Улс хоорондоо дипломат харилцаа тогтоосон тухай хамтарсан албан мэдэгдэл"-д гарын үсэг зурав.

БНХАУ, Бүгд Найрамдах Гондурас Улс нь хоёр орны ард түмний ашиг тус, хүсэл эрмэлзлийн дагуу тус албан мэдэгдэлд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн харилцан хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ элчин сайдын хэмжээний дипломат харилцаа тогтоохоор шийдсэн юм.

Харилцан нөгөө талынхаа бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэл байдлыг хүндэтгэн, харилцан үл халдах, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх тэгш харилцан ашигтай, энх тайван зэрэгцэн орших зарчмын үндэс суурь дээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхийг хоёр орны засгийн газар зөвшөөрөв.

Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс бий, БНХАУ-ын засгийн газар бол нийт Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар, Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэг хэсэг мөн гэдгийг Бүгд Найрамдах Гондурас Улс хүлээн зөвшөөрөв. Бүгд Найрамдах Гондурас Улсын засгийн газар мөн өдрөөс Тайвань хоорондын "харилцаа"-гаа таслаж, түүнчлэн Тайваньтай ямарваа албан ёсны харилцаа гаргахгүй, албаны талын ямарваа харилцаа өрнүүлэхгүй гэдгээ амлав. БНХАУ-ын засгийн газрын зүгээс Бүгд Найрамдах Гондурас Улсын засгийн газрын дээрх байр суурийг сайшааж буйгаа илэрхийлэв.



\Уртнасан\