Чинь Ган АНУ-ын найрсаг төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2023-03-26 16:18:38
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 3-р сарын 25-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Чинь Ган Бээжин хотноо БНХАУ-д айлчилж буй Америкийн үйлдвэр худалдааны салбарын найрсаг төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Чинь Ган хэлэхдээ, Хятад Америкийн эрүүл, тогтвортой, бүтээлч харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн Хятад улсын хандлага өөрчлөгдөөгүй, Хятад, Америкийн харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа хөгжихийг дэмжсээр ирсэн. АНУ Хятадыг дарамтлах гэсэн увайгүй арга хэрэглэхээ зогсоож, Хятад улстай хамтран Хятад Америкийн харилцааг ахиулж, өнөөгийн хүндрэлийг даван туулах болно гэж найдаж байна. Америкийн аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн өргөжүүлж, Хятадад ул сууриа олоход таатай байх болно. Хятад улс Америкийн компаниудыг багтаасан дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгжүүдэд бизнесийн таатай орчинг үргэлжлүүлэн бүрдүүлэхэд бэлэн байна гэжээ.

Америкийн бизнес эрхлэгчид Америк, Хятадын харилцааг эрүүл саруулаар хөгжүүлж, хоёр орны харилцааг тогтвортой байлгахыг дэмжиж байна. АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаа нэмэгдэж байгааг бид сайшааж, Америк, Хятад хоорондын нислэгийн тоог цаашид нэмэгдүүлж, хоёр орны бүх салбарын солилцоог ахиулж, эдийн засаг, хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна хэмээн Америкийн найрсаг төлөөлөгчид илэрхийлэв.

Н.Пүрэвжав