Гадаад улс дахь Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна
2023-03-27 15:54:02
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны эхний хоёр сарын байдлаар Хятад улсын гадаад дахь хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 136 тэрбум 40 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 35.7 хувиар өслөө. Үүний дотор түрээсийн болон бизнесийн үйлчилгээний салбарт 4.72 тэрбум ам.доллар оруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 22.3 хувь, бөөний болон жижиглэнгийн салбарт 4.09 тэрбум ам.доллар оруулсан нь өмнөх оны мөн үеэс 17.2 хувь өсжээ. Үйлдвэрлэл, барилга болон бусад салбарт ч өсөлттэй байна. "Бүс ба зам"-ын дагуух орнуудад Хятад компаниудын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 4.04 тэрбум ам. доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 27.8 хувиар өсөөд байна.

Нэг, хоёрдугаар сард гадаадын гэрээт төслийн орлого 126 тэрбум 690 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар өсөв. “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудад төсөл хэрэгжүүлэгч Хятадын компаниудын орлого 10.25 тэрбум ам.доллар болж үнийн дүнгийн 56.2 хувь, шинээр байгуулсан гэрээний үнийн дүн 12.28 тэрбум ам.доллар болж нийт үнийн дүнгийн 49 хувийг тус тус эзэлж байна.