Хятад маягийн ардчилал, хүний эрх сэдэвт семинар боллоо
2023-03-27 10:42:32
Share
Share this with Close
youtube WeChat

“Өчигдөр Хунань мужийн Чанша хотноо "Хятад маягийн ардчилал ба хүний эрхийн хамгаалалт" семинар боллоо. Хятадын Хүний эрхийн судлалын нийгэмлэгийн удирдах газар, Жүн Нань их сургуулийн судалгааны төв зохион байгуулсан семинарын сэдэв нь Хятад маягийн ардчилал, Хятадын онцлогтой хүний эрхийг хамгаалах социалист онол практик байв.  

Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн орлогч дарга Лү Гуанжинь, "Хятад маягийн ардчилал бол Хятад хувилбар. Ийм ч учир Хятадын улс төрийн бүтээн байгуулалтын шинэлэг ололт юм. Энэ нь социалист ардчилал, ард түмэн хувь заяагаа мэдэх ардчилал,  бүх шатны ард түмний ардчилал, хөгжиж буй ардын ардчилал гэсэн дөрвөн чиглэлтэй" гэжээ. Баруун хойдын улс төр, хуулийн их сургуулийн Хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Чянь Жинью хэлэхдээ, "Хятадын бүх шатны ард түмний ардчилал гэдэг бол олон нийтийн оролцоотой шинэ хэлбэрийн ардчилал учраас барууны хэрэгжүүлж буй ардчиллаас  өөр" гэж хэлсэн байна.