Ли Чян Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад оролцоно
2023-03-27 19:27:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны вебсайтад мэдээлснээр, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян  Хайнаньд болох 2023 оны Бо-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслолд урилгаар оролцон, үндсэн илтгэл тавина гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин гуравдугаар сарын 30-нд мэдэгдэв.

Чуулга уулзалтын жил тутмын хуралд Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлүн, Малайзын Ерөнхий сайд Анвар Имрахим, Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Кот-д'Ивуарын Ерөнхий сайд Патрик Аш, Олон улсын валютын сангийн захирал Кристалина Георгиева нар урилгаар оролцох юм.
Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлүн, Малайзын Ерөнхий сайд Анвар Имрахим, Испанийн Ерөнхий сайд Педро Санчес нар жил тутмын хуралд оролцохын зэрэгцээ БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.