Цөмийн бохирдсон усыг аюулгүй болгосон гэдэгт бүрмөсөн итгэхийн аргагүй
2023-03-27 20:34:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 27-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Япон цөмийн бохирдсон усыг цэвэршүүлээд аюулгүй болгосон гэдэгт олон улсын хамтын нийгэмлэг бүрмөсөн итгэх аргагүй байна гэжээ.

Мао Нин хэлэхдээ, Японы цөмийн бохирдсон усанд 60 гаруй төрлийн цацраг идэвхт цөмийн элемент агуулагдаж байгаа бөгөөд эдгээрийн дийлэнхийг нь үр дүнтэй цэвэршүүлэх технологийг одоод хүртэл эзэмшээгүй байна. Зарим цөмийн элемент нь далайд шингэн, биологийн бөөмнөрлийн нөлөөг бий болгож, улмаар хүрээлэн буй орчин дахь цацраг идэвхт цөмийн элементийг нэмэгдүүлэн, далай тэнгисийн орчин, хүний биеийн эрүүл мэндэд урьдчилан таамаглахын аргагүй хохирол учруулах магадлалтай юм. Хөрш орнууд болон анхаарал хандуулж буй талуудтай бүрэн зөвшилцөж, санал нэгдэхээс өмнө Япон цөмийн бохирдсон усыг далайд цутгах шийдвэр үйлдэл гаргаж болохгүй  гэжээ.