Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийд ач холбогдолтой
2023-03-27 10:21:25
Share
Share this with Close
youtube WeChat

Өндөр чанартай хөгжил нь орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах үндсэн зорилт юм. Хятадын Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвөөс  "Хятадын хөгжлийн форум 2023 жилийн хурал”зохион байгууллаа.  Хуралд оролцсон төлөөлөгчид Хятадын засгийн газрын чансаатай хөгжил, уг хөгжлийг дэмжих бодлогыг өндрөөр үнэлж, Хятад улс чансаатай хөгжлөө биелүүлж илүү их амжилтад хүрэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ. 

ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева "Дэлхийн эдийн засгийн хөгжлийн төсөөлөл сулхан төлөвтэй байгаа ч зарим улсын хувьд энэ үзүүлэлт  сайн байгаа. Хятад улс цар тахлын бодлогодоо тохируулалт хийснээр  эдийн засаг нь хурдтай сэргэж эхэллээ.  Олон улсын валютын сан нэгдүгээр сард  2023 онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5.2 хувьд төсөөлсөн. Хятадын эдийн засгийн сэргэлт дэлхийн эдийн засагт маш чухал ач холбогдолтой" гэжээ. 

Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Аксел Ван Троценбург хэлэхдээ, "Хятад улс сүүлийн хэдэн арван жилд  бий болгосон  эдийн засгийн амжилтдаа үндэслэн бүтээмжийг нэмэгдүүлж, орлогын хуваарилалтыг сайжруулахаар  ажиллаж байна" гэж онцолжээ.