Ордосын нэг хүнд ногдох ДНБ 250 мянган юань
2023-03-27 10:15:14
Share
Share this with Close
youtube WeChat

“Ордос хотын статистик мэдээ” сайт 3-р сарын 23-ний өдөр мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд  2022 онд Ордос хотын ДНБ-ний хэмжээ 561 тэрбум 344 сая юань болжээ. Инфляцийг хасаж тооцоход өнгөрсөн оноос 5.4 хувиар нэмэгдсэн дүн юм.  2022 оны эцсийн байдлаар байнгын оршин суугч 2 сая 200 мянга болсон нь  өнгөрсөн оны мөн үеэс 32.3 мянгаар нэмэгдсэн байна. Энэ хоёр статистикаас үзвэл Ордос хотын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2022 онд 256 мянга 908 юань болж, өнгөрсөн оноос 4.4 хувиар нэмэгджээ. 1 ам долларын дундаж ханшийг 6.7261 юань гэж тооцвол нэг хүний ногдох хэмжээ 38 мянга 196 ам.доллар болж байна.

“ӨМӨЗО-ны 2022 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик тайлан"-аас үзэхэд 2022 онд Өвөрмонголын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 96 мянга 474 юань болж, өнгөрсөн оноос 4.2 хувиар нэмэгджээ.

“БНХАУ-ын 2022 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик тайлан"-аас үзвэл 2022 онд Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 85 мянга 698 юань болсон нь өнгөрсөн оноос 3 хувь нэмэгдэв. Эдгээр статистик мэдээнүүдээс харвал Ордос хотын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ улсын дунджаас 2.99 дахин их байна. Харин энэ хэмжээ Бээжинд 190 мянга, Шанхайд 180.4 мянган юань байгаа юм. Ордосын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ Бээжингийн иргэдээс 1.39 дахин, Шанхайн иргэдээс 1.42 дахин их байна.