Хятадын ГХ-ны сайд АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
2023-03-27 21:23:33
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 27-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХ-ны сайд Чинь Ган АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга Као Ким Хорнтой Бээжинд уулзав.

Чинь Ган хэлэхдээ, Хятад улс АСЕАН-тай хамтран ажиллаж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчим, “Зүүн өмнөд Азийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-ний үзэл баримтлалын дагуу бүс нутгийн журам, дэглэмийг хамгаалахад бэлэн байна гэжээ.
Као Ким Хорн хэлэхдээ, Хятад улс бол АСЕАН-ы сайн түнш, АСЕАН нь Хятад улстай хамтран ажиллаж, чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын хэлэлцээг түргэтгэж, Хятад улстай хамтран бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг сахин хамгаалж, бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.