ХБИ-ийн олон улсын тэмцээнд амжилттай оролцов
2023-03-27 10:38:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын олон улсын 10 дахь  тэмцээн  энэ сарын 25-ны үдэш Францын Мец хотод өндөрлөв.  24, 25-ны өдрүүдэд зохиогдсон уг тэмцээнд 22 улс, бүс нутгийн 400 гаруй хүн оролцож, 10 төрлөөр 45 тэмцээнд оролцжээ. Хятадын багийн 29 гишүүн 9 төрлийн 20 тэмцээнд оролцож 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн байна. Хятадын багийн гишүүдээс Зэн Юнхай, Чен Лянже, Ван Шяожэнь, Ван Жүнь, Ху Чунфан, Бу Юньшю нар хүнсний сийлбэр, бичвэр боловсруулах, үсчин, массаж, нэхмэл, хатгамал урлал гэсэн төрлөөр алтан медаль хүртжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнийг 1981 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд Хятад улс эхлээд ажиглагчдаа илгээж, дараа нь цөөн оролцогч хамруулж байсан бол одоо хамгийн олон оролцогчтой улсын нэг болоод байна.