Дипломат харилцаа тогтоох нь наймаа биш
2023-03-27 20:09:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 27-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Гондурас БНХАУ-тай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн нь ямар ч угтвар нөхцөлгүйгээр нэг Хятадын зарчимд суурилсан улс төрийн шийдвэр юм, Хятад улс үүнийг өндрөөр үнэлж байна гэжээ.

Мао Нин хэлэхдээ, дипломат харилцаа тогтоох нь наймаа биш юм. Сүүлийн жилүүдэд Панам, Доминика, Никарагуа зэрэг улс орон Хятадтай ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр дипломат харилцаагаа тогтоосон юм уу зарим нь дипломат харилцаагаа сэргээсэн юм гэжээ.