Боаогийн Азийн чуулганы "Мэдээллийн төв" ажиллаж эхэллээ
2023-03-27 10:45:42
Share
Share this with Close
youtube WeChat

Боаогийн Азийн чуулган энэ сарын 28-31-ний өдрүүдэд Хятадын Хайнань мужийн Боао хотод болно. Чуулга уулзалтын хэвлэл мэдээллийн төв өнөөдрөөс ажиллаж эхэлсэн байна.  Өнөөгийн байдлаар уг төвд бүртгэлтэй сэтгүүлчийн тоо 1000 даваад байна. 

Энэ оны хувьд ногоон шинэчлэлт хийсэн нь хэвлэл мэдээллийн төвийн нэгэн онцлог болж байна. Барилга болон гаднах байгууламжийг шинэчилж, эрчим хүчний шинэ технологи нэвтрүүлснээр ногоон эрчим хүчээр хангагдах болжээ. Мөн сэтгүүлчдэд зориулсан хоолны газрын талбайг өргөтгөж, 400 хүн нэгэн зэрэг хооллох боломжтой болгосон байна.