Хятад Гондурас дипломат харилцаа тогтоов
2023-03-27 11:00:41
Share
Share this with Close
youtube WeChat

Гондурас Тайванийн эрх баригчидтай “дипломат харилцаагаа тасалсан” гэж мэдэгдсэний дараа 26-ны өдөр БНХАУ болон Гондурас улс дипломат харилцаа тогтоосноо зарлав. Одоогийн байдлаар, БНХАУ  дэлхийн 182 оронтой дипломат харилцаа тогтоогоод байгаа бол Тайванийн эрх баригчдын "дипломат харилцаатай улс" гэгддэг нь ердөө 13 үлдээд байна. Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт бөгөөд олон улсын харилцааны хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ гэдгийг үүнээс харж болох юм. Гондурасын сонголт нь дэлхий нийтийн ерөнхий чиг хандлага, ард түмний хүсэл эрмэлзэлд нийцсэн түүхийн зөв сонголт юм.

Дэлхий дээр нэг Хятад улс байдаг, БНХАУ-ын засгийн газар нь Хятад улсыг төлөөлдөг цорын ганц хууль ёсны засгийн газар бөгөөд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Энэ бол няцаашгүй түүх, хууль ёсны бодит зүйл юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы 1971 оны 2758 дугаар тогтоолоор нэг Хятадын зарчмыг баталсан билээ. Сүүлийн жилүүдэд Тайваний эрх баригчидтай “дипломат харилцаатай” гэгдэх улсууд “дипломат харилцаагаа тасалж”, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоох юм уу дипломат харилцаагаа сэргээж байгаа нь бүгд л нэг Хятадын зарчимд суурилсан, дэлхийн нийтлэг чиг хандлага, тус улсынх нь ашиг сонирхолд  нийцсэн сонголт бөгөөд ард түмний хүсэлтийг харуулж байгаа юм. Гондурасын ГХЯ-ны сайд Рэйна хэлэхдээ, "Хятад улстай дипломат харилцаа тогтоох нь улс төрийн шийдвэр бөгөөд дэлхий нийт энэ чиглэлээр урагшилсаар ирсэн" гэжээ.

Үүний зэрэгцээ Гондурас Хятадтай ямар ч болзолгүйгээр дипломат харилцаа тогтоосон нь Латин Америкийн улс орнууд нэр төртэй хөгжлийг яаралтай эрэлхийлж буйг илэрхийлсэн юм. Гондурас бол Төв Америкийн чухал улс бөгөөд одоогоор түүнд тулгарч буй чухал асуудал бол хөгжил. АНУ нь Латин Америкийг өөрийнхөө "цэцэрлэгт хүрээлэн"-гээ болгосоор ирсэн бөгөөд "Монрогийн үзэл баримтлал"-ыг сурталчлан, Латин Америкийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, бусад улстай найрсаг хамтран  ажиллахад нь саад учруулсаар иржээ. 2020 онд АНУ "Тайбэйн хуулийн төсөл" гэгчийг баталж, Хятадтай дипломат харилцаа тогтоохыг хүссэн орнуудаас хариугаа авна гэж заналхийлсэн. Гондурасын Ерөнхийлөгч Фидель Кастро саяхан БНХАУ-тай дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа олон нийтэд илэрхийлсний дараа АНУ тэр даруй нь Ерөнхийлөгчийн зөвлөхөө Гондураст айлчлуулахаар илгээжээ. Ройтерс агентлаг мэдээллийн хүмүүсийн үгнээс иш татан, Гондурас "Бээжин рүү эргэх" төлөвлөгөө хэрэгжүүлэхэд АНУ саад хийхээр оролдож байна. Үндэслэлгүйгээр саад учруулах оролдлого бол хий хоосон гэж мэдээлжээ.  "Нью-Йорк таймс" сонинд харин, Гондурас Тайваньтай "дипломат харилцаагаа тасалсан" нь Тайваний хувьд цохилт, АНУ-ын хувьд ухралт болно гэж тэмдэглэжээ.

Гондурасын Парламентын орлогч дарга Расай Тумей хэлэхдээ, Хятад-Гондурасын харилцааг хөгжүүлж, олон салбарт хамтран ажиллах талаар манай ард түмэн маш их хүлээлттэй байгаа гэжээ.

Хятад Гондурасын ажил хэрэгч, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд ашигтай төдийгүй хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын харилцааны ардчиллыг ахиулахад чухал нөлөө үзүүлэх болно.

Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Нэг Хятадын зарчмыг баримтлах нь олон улсын шударга ёс бөгөөд "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчин түүхийн урсгалыг сөрж байгаа тул бүтэлгүйтэх нь гарцаагүй. Хятадын ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах тууштай шийдэмгий хүсэл зориг, хүчин чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй. Түүхийн зөв талд улам олон улс орон нэгдэнэ гэдгийг бодит баримт нотолж байна. Сарантуяа