Хайнанийн хаалга илүү нээлттэй болно
2023-03-27 15:56:47
Share
Share this with Close
youtube WeChat

Жил бүр зохиогддог Боаогийн Азийн чуулган энэ сарын 28-31-ний өдрүүдэд Хятадын Хайнань мужид болно. Энэ удаагийн форум "Тодорхойгүй дэлхий нийтэд-эв нэгтэй хамтын ажиллагаа, нээлттэй, багтаамжтай байдал шаардагдана" сэдвийн дор болох юм. Боаогийн Азийн чуулганыг зохион байгуулснаар Хайнань муж газар зүйн давуу талаа ашиглан, гадаад дахь өндөр түвшний нээлттэй байдлаа өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.  Өчигдрөөс эхлэн /3 сарын 26/ Хайкөү хот, Хонконг хооронд 7 хоногт 16 нислэг болгож нэмэгдүүлсэн байна. Олон улсын нислэгийг он гарснаас хойш сэргээж, Хайнаний чөлөөт худалдааны боомтод агаарын замыг чөлөөтэй болгосон юм. Хэдхэн хоногийн өмнө Хайнань муж  цар тахлын дараах  анхны жуулчдын багийг хүлээж авчээ. 

Өөр нэгэн сайн мэдээ гэвэл Хайнань муж хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байна.  Хамгийн ойрын жишээ гэвэл Азийн чуулган болох Боао хотоос 100  километр зайтай Чюнгань эдийн засгийн хамтын ажиллагааны жишиг бүсийг  хурдтай бүтээн босгож байгаа юм.  

Мөн жуулчид худалдан авсан барааны НӨАТ-өөс чөлөөлөгдөх шинэ бодлого форумын дараа  хэрэгжиж эхлэх юм.