Бө-Аогийн чуулганыг өндрөөр үнэлэв
2023-03-28 15:46:38
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхий нийтээрээ олон янзын сорилттой тулгарч байна. Энэ үед Бө-Аогийн чуулга уулзалт болж байгаа юм.  Чуулга уулзалтаас дэлхийн энх тайван, хөгжилд зориулж“Бө-Аогийн санаачилга" дэвшүүлэхийг дэлхий нийт хүлээж байна гэж олон улсын зочид байр сууриа илэрхийлжээ.

Японы Ерөнхий сайд асан Юкио Хатояма "Яриа хэлэлцээ, хэлэлцээр маш чухал. Бө-Аогийн Азийн чуулга уулзалт шиг яриа хэлэлцээний тавцанг дэлхий дахинд бий болгох нь  ашигтай гэж бодож байна" гэлээ.

Сингапурын OCBC банкны Судалгааны албаны дарга Шие Дунмин“Дэлхий нийтээр зогсонги байдалд орох эрсдэл нэмэгдэж, бид санхүүгийн асуудалтай тулгарч байна. Ялангуяа  олон банканд сорилт нүүрлэж эхэллээ. Эдгээр нь дэлхий дахинд тулгарч буй сорилтууд юм”гэжээ.

Малайзын Шинжлэх ухаан, технологи, инновацийн сайд Жэн Ликан“Бө-Аогийн Азийн форум бол миний бодлоор Азийн орнуудын хувьд маш чухал индэр, ялангуяа Хятадтай харилцах талбар байсаар ирсэн" гэв.