Ши Жиньпин утсаар ярив
2023-03-28 17:18:24
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 28-нд Ши Жиньпин дарга Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү, Ерөнхий сайд Мохаммед бин Салмантай утсаар ярьжээ.

Ши Жиньпин Мохаммедээр дамжуулан Салман хаанд сайн сайхны ерөөл, Рамадан сарын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ, одоогийн байдлаар Хятад Саудын Арабын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үе шатандаа байна. Хятад улс Саудын Арабтай хамт язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, Хятад Саудын Арабын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа илүү эрчимтэй хөгжүүлэн, Ойрх Дорнодын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг ахиулахад улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Саудын Араб, Ираны яриа хэлэлцээний цаашдын үйл явцыг Хятад улс үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна гэжээ.