Бусад орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийхээ зогсоохыг шаардав
2023-03-28 20:00:24
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ “Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчийг зохион байгуулсанд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 28-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, бусад орны талаар зааж дохихоо больж, “ардчилал”-ын далбааг өргөн бусад орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийхээ зогсоохыг Америкт Хятадын тал ятган сануулж байна гэж онцлов.

АНУ “Удирдагчдын ардчиллын дээд хэмжээний 2-р уулзалт”-ыг зохион байгуулсантай холбогдуулан саяхан ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч, бусад орны ардчиллын үйл хэргийн талаар зааж номлох ямарваа зүй ёс, эрх АНУ-д байхгүй, ардчиллын томьёоллыг Америк ганцаар монополчлохыг эсэргүүцэнэ гэж хэлснийг эхр сурвалжид мэдээлжээ. Мао Нин холбогдох асуултад хариулахдаа, Оросын талын холбогдох байр суурийг Хятадын тал сайшааж байна гэв.



\Уртнасан\