"Америкийн хүний эрхийн зөрчлийн тайлан-2022" нийтэлжээ
2023-03-28 11:19:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр "Америк дахь хүний эрхийн зөрчлийн тайлан-2022”баримт бичиг нийтэлжээ. Тайланд, 2022 он бол  Америкт хүний эрхийн нөхцөл байдал ухралт хийсэн жил болсон. Хүний эрхийн хамгаалагч гэж өөрсдийгөө дөвийлгөдөг Америкт мөнгө шүтсэн улс төр, арьс өнгөөр ялгаварлах, буу зэвсэгтэй халдлага, гэмт хэрэг, цагдаагийн хүчирхийлэл, баян ядуугийн ялгаа зэрэг үй олон асуудал байсаар байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр Америкт хүний эрхийн нөхцөл байдал ухарч, ард иргэдийн эрх, эрх чөлөө хүндэрсэн байна. Хүчирхийлэл бол Америкийн нийгмийн нэг дүр төрх. Хүмүүс гэмт хэрэг, хүчирхийлэл, цагдаа хүчний дарамт зэрэг давхар аюул заналхийлэлд байнга өртөж, иргэд эрүүл саруул байх, амь насаа хамгаалах ямар ч баталгаагүй болж байна. Шоронгууд гэмт этгээдүүдээр дүүрч, албадан хөдөлмөр хийлгэх, бэлгийн хүчирхийлэлд өртөх  газар болжээ. 

Тайланд мөн, Америкийн ардчилал олон нийтийн итгэлийг алдсан. Америкт сонгуулийн зардал үргэлж өссөөр байна. Улс төрчдийг дэмжиж буй санхүүгийн бүлэглэл, тэдний мөнгөний хүч сонгуулийн дүн, сонгогчдын хандлагад нөлөөлж байгаа юм. Улс төрийн туйлшрал, нийгмийн хагарал нь ардчилалд ан цав үүсгэж жирийн иргэд Америкийн ардчилалд итгэхээ больсон байна" гэж тайланд дурджээ.