Арьс өнгөөр ялгаварлах үзлийг устгахыг уриалав
2023-03-28 10:10:12
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 27-ны өдөр "Боолчлол болон Атлантын далай дамнасан боолын худалдааны хэлмэгдэгсдийн олон улсын өдөр"-ийг тэмдэглэв. НҮБ-д суугаа БНХАУ-ын суурин төлөөлөгчийн газрын тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Дай Бинь уг арга хэмжээнд оролцож, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон аливаа үйлдлийг устгахад бодитой арга хэмжээ авч, хүний эрхийг ажил хэрэгч хамгаалахыг улс орнуудад уриалаад, "Боолын худалдаа, боолчлол нь хүн төрөлхтний түүхэн дэх хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил. Атлантын далай дамнасан боолын худалдаа бол хүний түүхийн хамгийн хар бараан, хамгийн муухай хэсэг юм. Өнөөдөр Атлантын далайг дамнасан боолын худалдаа  түүх болж, боолчлолыг хууль ёсны дагуу устгасан боловч хор хөнөөл, үр дагавар нь бүрэн арилаагүй байгаа" гэжээ.

Дай Бинь цааш хэлэхдээ“Хятад улс Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг бусад оронтой хамтран хэрэгжүүлэхээр хичээн зүтгэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, үйлдлийг бүрмөсөн устгаж, хүний эрхийг үр дүнтэй хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хөгжүүлэхийг хүсэж байна”гэв.