Амь насны үнэ цэн
2023-03-28 16:20:09
Share
Share this with Close
youtube WeChat

Юй Ламэй бол Хятадын төв нутгийн Жянши мужийн Эх нялхсын эмнэлгийн эх баригч эмч юм. 2018 оны 11-р сард тэрээр Тунист илгээсэн эмнэлгийн 23 дахь багт сайн дураараа явж, Африкт очиж тусламжийн ажилд оролцжээ.  Даалгавараа амжилттай гүйцэтгэж жилийн дараа Жяншигийн Наньчан хотдоо буцаж ирэв.  Цар тахал дэгдсэн 2020 оны эхээр Хубэй мужийн Суйжөү хотын төв эмнэлэгт өөрийн саналаар ирж, ковидын  халдвартай  жирэмсэн эмэгтэйчүүдэд мэс засал хийх, тэднийг эмчлэх ажилд оролцсон байна.

Түүний гар утсанд хадгалагдсан олон зургаас онцгой нэгэн зураг бий. 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Суйжөү хотын төв эмнэлэгт 1.5 кг жинтэй эрэгтэй хүүхэд төржээ. Энэ нь Жяншигийн  эмнэлгийн багийнхан Хубэйд ирээд гардаж төрүүлсэн анхны хүүхэд байв. Цар тахлын хүнд үед төрсөн хүүгийн ээж нярай хүүдээ "Гуань Гуань” гэсэн нэр өгчээ. Энэ нь хоёр мужийн хамтын ажиллагааны билэгдэл,  энэ хорвоод эсэн мэнд төрснөө үргэлж санаж, амь насны үнэ цэнийг эрхэмлэн, хэзээд бат бэх байхыг хүсжээ. Юй Ламэй, “Суйжөү хотод ажиллаж байсан үеэ байнга дурсдаг. Тэр дундаа Гуаньгуанийг эх барьж авсан минь надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Дөнгөж төрсөн нялх хүүг хараад хүн амьд байвал учир нь олдоно. Хүсэл мөрөөдөл, бүх зүйл бүтэх болно. Ямар ч хүнд хэцүү үе тохиосон даваад гарах цаг бий гэдгийг мэдэрсэн” гэж дурслаа.