Гэмт этгээдүүд хариуцлагаа хүлээх ёстой
2023-03-28 15:50:10
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр  /27-ны өдөр/   ОХУ-аас өргөн дэвшүүлсэн "Умардын урсгал" хоолойд учирсан хохирлыг мөрдөн шалгах комисс байгуулах тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцсэн боловч уг тогтоолын төсөл батлагдсангүй. 

НҮБ-д Хятадын суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан санал хураалтын дараа хэлэхдээ, "Умардын урсгал" хоолойг зориуд дэлбэлж гэмтээсэн нь Европтой холбоотой төдийгүй үндэстэн дамнасан дэд бүтцийн аюулгүй байдалтай холбоотой. Энэ хэрэг улс орнуудын ашиг сонирхолд холбоотой учраас гэмт этгээдүүд хариуцлага хүлээх ёстой гэжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Орос, АНУ-ын төлөөлөгчид ширүүн мэтгэлцжээ. Тогтоолын төслийг ОХУ-аас санал болгосон шалтгаан нь мөрдөн байцаалтыг улстөржүүлж байна  гэдэг асуудал мэтгэлцээний гол сэдэв болсон байна.