ОУОХ Орос, Беларусийн хоригийг үргэлжлүүлнэ гэв
2023-03-29 09:54:30
Share
Share this with Close
youtube WeChat

ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурал гуравдугаар сарын 28-нд боллоо. Уг хурлаар, Орос, Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Тодруулбал, Орос болон Беларусь улсад олон улсын спортын арга хэмжээ зохион байгуулж болохгүй бөгөөд Орос, Беларусийн төрийн далбаа, төрийн дуулал зэрэг үндэсний бэлгэ тэмдгийг олон улсын спортын аливаа арга хэмжээнд харуулахыг хориглоно гэлээ. Үүний зэрэгцээ Олон улсын олимпийн хорооны зүгээс Орос, Беларусийн олон улсын спортын арга хэмжээнд оролцож буй  тамирчдад зориулсан олон зарчмыг дурдсан байна. Тухайлбал, Орос, Беларусийн паспорттай тамирчид зөвхөн төвийг сахисан тамирчдын хувиар  бие даасан байдлаар тэмцээнд өрсөлдөх боломжтой юм байна. 

ОХУ-ын Олимпийн хорооноос гаргасан мэдэгдэлд, "Олон улсын олимпийн хорооноос Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахыг хориглосон хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Төвийг сахисан байдлаар тэмцээнд өрсөлдөх нь тухайн улс орныг  ялгаварлан гадуурхсан хэрэг болно, Оросын Олимпийн хороо Олон улсын олимпийн хороотой  үргэлжлүүлэн харилцаж, олон улсын спортын холбоонууд Оросын тамирчдыг тэмцээнд хэрхэн оролцуулах, ямар арга хэмжээ авах зэрэгт анхааралтай хандах болно" гэжээ.