Америк маягийн хүний эрх нь “хар дарсан явдал” болжээ
2023-03-29 01:09:38
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн цөөн бус гэр бүлийн хувьд гуравдугаар сарын 27 нь туйлын эмгэнэлтэй хэцүү өдөр байв. Мөн өдрийн өглөө Теннесси муж улсын Нэшвилл хотын нэгэн бага сургуульд гал нээсэн хэрэг гарч, 9-хөн настай гэм зэмгүй гурван хүүхэд хийгээд насанд хүрсэн гурван хүн эмгэнэлтэйгээр амь насаа алджээ. Энэ нь 2022 оны тавдугаар сард Техас муж улсын Робб бага сургуульд гал нээсэн хэрэг гарснаас хойш Америкт  гарсан сургуулийн хүрээнд гал нээсэн хамгийн ноцтой хэрэг болов. Айл өрх нэгбүрийн хувьд “хамгийн хүнд хэцүү хар дарсан” явдал гэж энэ хэргийн талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлжээ.

Нэшвилл хотод мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр 2022 онд болсон гал нээсэн хэрэгт азаар амьд гарсан нэгэн эмэгтэй “Ийм хэрэг яагаад давтагдсаар байна? Бидний үр хүүхэд юуны учраас хохирсоор байгаа юм бэ?” гэж асуусан байна. Хар дарсан мэт эмгэнэл давтагдсаар байгаа нь ямар нэг учир дутагдлаас болж буй нь тодорхой. Хятад улсын албаны талаас энэ сарын 28-нд “АНУ-ын хүний эрхийн зөрчлийн тухай тайлан 2022”-ыг нийтэлж, үнэн мөнийг дэлхий нийтэд ил болгов.

18 мянга шахам үгтэй энэ тайланд маш олон бодит хэрэг, тоо бүртгэлээр жишээ болгож, АНУ-ын ард түмний үндсэн эрх, эрх чөлөө сүүлийн нэг жилд улам хоосорсныг тусган жагсааж, АНУ-ын хүний эрхийн байдалд “илэрхий ухралт” бий болсныг харуулжээ. АНУ нь сургуулийн хүрээнд гал нээсэн хэрэг хамгийн олон гардаг орон бөгөөд 2022 онд Америкт сургуулийн хүрээнд гал нээсэн хэрэг нийт 302 удаа гарсан нь 1970 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байсныг тайланд дурдсан юм.

Сургуулийн хүрээнд гал нээсэн хэрэг удаа дараа гарсаар байгаа нь Америкчуудын үндэсний аюулгүй байдлын итгэл үнэмшлийг сүйрүүлсэн төдийгүй “Хүний эрхийн хамгаалагч” гэгчийнх нь хуурмаг байдлыг илчилж байна. Гэхдээ “хүний эрхийн хамгаалагч” гэгчийн хоосон чанар нь үүгээр зогсохгүй юм.

Америк маягийн ардчиллын  хүний эрхэнд зонхилох хүмүүс юуны учир итгэл алдран цөхөрч байгаа вэ гэвэл үүнд хоёр шалтгаан бий. Нэг нь, хөрөнгө мөнгө, нөгөөдөх нь, нам хоорондын зөрчил маргаан. Америкт, улс төр нь хөрөнгөд барьцаалагдаж, “хөрөнгө мөнгө-хариу ашиг тус”-ын тогтвортой харилцаа оршиж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны есдүгээр сарын 30-ны хооронд АНУ-ын тэрбумтнуудаас улс төрд оруулсан хөрөнгийн хандив нь холбооны улс төрийн төслийн хөрөнгийн хандивын 15 хувийг эзэлжээ. АНУ-ын сонгуульд үнэнхүү ард түмний дундаас бий болсон хүчин чадал дутагдаж байгаа бөгөөд тэдний даарч халах, үхэж сэхэхийг нь үнэндээ хэн нь санаа зовох юм? Иймээс ардчиллын амлалт нь хий хоосон болж хувирчээ.

Нам хоорондын зөрчил маргааны хувьд, сүүлийн гучин жилд улс төрийн туйлшрал бол АНУ-ын улс төрийн хамгийн илэрхий онцлог нь болжээ. Ялангуяа сүүлийн хэдэн жилд, Конгрессын ордныг дайрснаас авахуулаад экс ерөнхийлөгч Д.Трампын Мар-а-Лаго дахь эдлэн байрыг нь нэгжсэн, Бүгд найрамдах намынхан Жо Байдены оршин суудаг байрнаас нь нууц баримт бичиг олж аваад дуулиан гаргаж дайрсан гээд хоёр нам хоорондын зөрчил нь улам ихсэж, АНУ-ын нийгмийн хагаралыг даамжруулж, улмаар Америкийн улс төрийг хий хоосон эргэлтэд оруулж байна. “GovTrack” сайтын тоо бүртгэлээс үзвэл, АНУ-ын конгрессын баталсан хуулийн тоо хэмжээ 93-98 дахь удаагийн конгрессын үед 4247 байсан бол 111-116 дахь удаагийн конгрессын үед буураад 2081 болжээ. Улс төрийн намын ашиг тус, бүлэглэлийн ашиг тус бүхнээс дээгүүрт тавигдсан цагт ард олных нь эрх ашиг хаяанд орхигджээ.

Тухайн орных нь хүний эрхийн байдал доголдлоор дүүрэн байгааг АНУ-ын засгийн газар мэддэг мөртөө харсангүй мэт овлож, эсрэгээр хүний эрхээр зэвсэг болгож, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгийн оролцоо хийж, олон улсын хамтын нийгэмлэгт зөрчил, хагарал, эмх замбараагүй байдал бий болгосоор байна. Энэ оны гуравдугаар сарын 20 нь Иракийн дайн дэгдсэний 20 жилийн ойн өдөр байв. АНУ-ын улс төрийнхөн үүнийг төдийлөн ухааран тунгаагаагүй, харин ч “ардчилал”, “хүний эрх” нэрээр гадаадад үймээн донсолгоо бий болгож, “төлөөний хүний дайн” дэгдээж, ганц талын хоригийг дур мэдэн хэрэглэж, дэлхийн энх тайван хөгжлийг хамгийн их сүйтгэгч, хүний эрхийн дэвшлийн замын чулуу болсоор байна.

Ямар сайхан шалтаг шалтгаан гаргаж ирлээ гээд АНУ-ын засгийн газар дотооддоо онцгой эрхт шат давхаргынхаа ашиг тусыг хамгаалан, гадагшаа ноёлогч үзлийг шүтэн эрэлхийлдэг үнэн зорилгоо нууж халхалж чадахгүй. Тухайн орных нь хүний эрхийн  асуудал “овоорсон” байхад Америкийн улс төрчид ямар нүүрээр бусад орны талаар зааж дохих юм? Америк маягийн хүний эрх нь Америкчуудад төдийгүй дэлхийн ард түмний  “хамгийн муу хар дарсан явдал” болж байна.

 

\Уртнасан\