"Өвөр Монголыг танихуй" гэрэл зургийн үзэсгэлэн 4 сарын 1-нээс Бээжингийн Хятадын Үндэсний урлагийн музейд гарна. Байгаль, соёл урлаг, зан заншил гэсэн гурван хэсэгтэй энэ үзэсгэлэн байгаль, хөгжил, иргэдийн амьдралыг олон өнцгөөс нээж, Өвөр Монголын тухай илүү таних боломж олгоно.
Тус үзэсгэлэнг Хятадын Үндэсний урлагийн музей, Өвөр Монголын Намын хорооны суртал ухуулгын хэлтэс гол зохион байгуулж байгаа бөгөөд 4 сарын 11-нийг дуустал Хятадын Үндэсний урлагийн музейн 19, 20, 21-р танхимд дэлгэгдэх юм.