Сүүдэр шийн урлаг нь Хятадын эртний Баруун Хань гүрний үед үүсч, 2000 гаруй жилийг үджээ. ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад 2011 онд Хятад улсын сүүдэр шийн урлагийг бүртгэсэн.
Сүүдэр ший үүссэн тухай ийм нэгэн үлгэр яригддаг ажээ. Хань У Ди хаан Ли нэрт татвар хатантай байжээ. Хаан Ли хатандаа маш их хайртай байсан гэнэ. Гэтэл Ли хатан хүндээр өвчилж нас баржээ. Хань У Ди хаан хайртай хатнаа маш их санан дурсдаг байв. Хааны зовлонг ойлгож мэдэрсэн түшмэл нь Ли хатныг хаанд дахин харуулахын тулд нэгэн арга сэджээ. Энэ нь юу байв гэвэл, үдшийн цагаар хааны морилох замд цагаан даавуу татаж, ар талд нь Ли хатныг зурсан хөргийн дүрсийг хөдөлгөж, дуулж бүжиглэж буйгаар харуулжээ. Үүнийг үзээд хайрт хатан нь эргээд ирж хэмээн андуурсан хаантан урагш тэмүүлж хатан дээрээ очих гэтэл түшмэд “Хаантан, та очиж болохгүй, таныг очвол хатны сүнс айж ахин харагдахаа болино” гэж ятгасан гэдэг. Энэ үлгэрээс сүүдэр ший үүссэн гэж домоглодог байна.
Хятадын олон нутагт сүүдэр шийн олон урсгал бий.