"Хятад Испапийн соёлын аялал” эхэллээ
2023-03-30 20:41:37
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төв Радио Телевиз Испанийн Соёл, спортын яамтай хамтран зохион байгуулсан Хятад Испани хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн сэдэвт “Хятад Испанийн соёлын аялал” арга хэмжээ өнөөдөр /30-нд/ албан ёсоор эхэллээ. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн, Испанийн Соёл, спортын яамны сайд Микель Исета, БНХАУ-аас Испанид суугаа элчин сайд У Хайтао, Испаниас БНХАУ-ад суугаа элчин сайд Рафаэль Дезкаллар нар онлайн нээлтийн ёслолд оролцож илтгэл тавив.

△ ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн

△ Испанийн Соёл, спортын яамны сайд Микель Исета

Шэнь Хайшюн видео илтгэлдээ: Энэ удаагийн “Хятад Испанийн соёлын аялал” мэдээллийн хэрэгслийн томоохон үйл ажиллагаа нь баримтат киноны дурангаар Хятад Испанийн харилцааны түүхийг бүх талаар эргэн харж, дүрс бичлэгээр 50 жилийн хугацаан дахь хоёр орны хөгжлийн уялдаа холбоо, гүн зузаан сэтгэлгээг тусгах болно. Мэдээллийн шинэ хэрэгслийн технологиор Хятад Испанийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг цаг хугацааны орон зайг дамнан харуулж, форум, мэдээллийн шинэ хэрэгслийн шууд дамжуулалтаар гадаад дотоодын үзэгчдэд Хятад Испани хоёр орны өвөрмөц гайхамшиг, харилцан суралцсан үр бүтэмжийг харуулах юм. Багц мэдээллээр Хятад Испанийн найрсаг хотуудын хувь барилдлага, хамтын ажиллагааг танилцуулж, Хятад Испанийн соёлын солилцооны цоо шинэ байдлыг хамтдаа нээх болно гэв.

△ БНХАУ-аас Испани улсад суугаа элчин сайд У Хайтао

△ Испаниас БНХАУ-ад суугаа элчин сайд Рафаэль Дезкаллар

△ Хятад Испани хоёр орны соёл, урлаг, спортын салбарын нэр нөлөө бүхий хүмүүс Хятад Испани хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг видеогоор баяр хүргэв

“Хятад Испанийн соёлын аялал” мэдээллийн хэрэгслийн томоохон үйл ажиллагааны хүрээн дэх багц нэвтрүүлгүүдийг CGTN-ий мэдээллийн платформоор цацах юм. Үүний зэрэгцээ Испанийн үндэсний телевиз зэрэг Испанийн олон мэдээллийн хэрэгсэл хийгээд байгууллагын платформоор дамжуулах болно.



\Уртнасан\