Элсэн цөлийн явдаг алт
2023-03-30 16:24:22
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжаанд тэмээний аж ахуйг хөгжүүлснээр “Элсэн цөлийн хөлөг онгоц” гэгддэг байсан говийн тэмээ “Элсэн цөлийн явдаг алт” хэмээгдэх болжээ.

2022 оны байдлаар Шиньжаанд 220 мянган тэмээтэй байгаа нь Хятадын нийт тэмээний 68 хувийг эзэлж, жилд 50 мянган тонн ингэний сүү үйлдвэрлэж байна. Шиньжааны тэмээний аж ахуй эрхэлж буй зарим компаниуд Хөхнуур, Өвөр Монгол, түүнчлэн Монгол, Казахстанд үйлдвэрээ байгуулж, үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа гэнэ.