Хятад Монголын хилийн бүсэд амьдардаг Өвөр монголын Шилийнгол аймгийн Сөнөд зүүн хошууны Хонгор сумын малчин Мандрах торонд орооцолдож сүргээсээ хоцрон, чоно нохойны идэш болох гэж байсан аргалийг аварч тэжээж тэнхрүүлсэнийхээ дараа, эсэн мэнд үржин төлжихийг бэлгэдэн уулын арцаар ариулан утаж, хүзүүнд нь хадаг зүүжээд эх байгальд нь тавьжээ.