Туркийн хүүхдүүдэд тусламж үзүүлэхийг уриалав
2023-04-07 16:13:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёр сарын өмнө Турк, Сирид газар хөдөлж, олон мянган хүний амийг авч одсон юм. Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Туркийн 2.5 сая хүүхдэд  хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг НҮБ-ын Хүүхдийн сан өчигдөр /6-ны өдөр/  олон улсын хамтын нийгэмлэгт хандаж уриалжээ.  

Хүүхдийн сангаас Туркт суугаа төлөөлөгч Д.Доминик: Хүүхдүүдийг хамгаалж, тэднийг зайлшгүй хэрэгцээтэй зүйлээр дутаахгүй байх нь нэн чухал. Энэ нь гамшгийн дараах сэргээн босголтын ажлын гол цөм байх ёстой. Газар хөдлөлтийн хохирогч хүүхдүүдэд хандив тусламжийн гараа сунгахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна гэжээ.