Эммануэль Макрон “бид хамтдаа их зүйлийг бүтээх болно” гэжээ
2023-04-08 23:14:00
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр буюу 7-нд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон цахим удсандаа “бид хамтдаа их зүйлийг бүтээх болно. Франц, Хятадын нөхөрлөл бат оршиг ” гэж хятад, ангил, франц гурван хэлээр бичиж, энэ удаагийн Хятад дахь ачлалаа дүгнэсэн байна. Мөн өдөр Их Британийн "Financial Times" сонин шинжээчдийн хэлсэн үгээс иш татан, “урт хугацааны хувьд Хятадтай эдийн засаг, худалдааны харилцаагаа бэхжүүлэх, эсвэл Украины хямралыг зохицуулахад Макроны Хятад дахь энэхүү айлчлал бүгд маш чухал ач холбогдолтой ” гэлээ. 

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д гурав дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм. 5-7-ны өдрүүдэд Бээжин болон Гуанжөү хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Макронтай санал бодлоо гүнзгий солилцож, ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлэн, Хятад Францын цаашдын хоёр талт жич олон улсын түвшний хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм. Хоёр тал улс төрийн яриа хэлцлээ бэхжүүлэх, хамтдаа дэлхийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэгийн солилцоогоо бэхжүүлэх, мөн дэлхийн чанартай сорилтыг хамтдаа даван туулах, Хятад Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулан шинэ үр дүнд хүргэх зэрэг олон агуулгыг багтаасан хамтарсан мэдэгдэл нийтэлсэн юм. 

Хятад Францын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнг ажиглахад шинэ цаг эринд Хятад Франц хоорондын нийтлэг сонирхол нэмэгдсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээ ч өргөжсөн байна. 

Үүний дундаас яриа хэлцийн механизмыг "дахин эхлүүлэх" нь онцлох зүйл болж байна. Цар тахлын нөлөөлөл дор Хятад Францын стратеги, эдийг засаг, хүмүүнлэгийн солилцоо зэрэг гурван дээд түвшний механизм хэсэг хугацаанд “завсарлаад” байсан юм. Харин энэ удаад Хятад Францын төрийн тэргүүн нар жил тутмын уулзалтын механизмыг сэргээхээ мэдэгдсэн бөгөөд энэ онд багтаан гурван том механизмын шинэ ээлжийн уулзалт хийх болсноо зарлав. Энэ нь хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх болно. Мөн хоёр тал бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, язгуур ашиг сонирхлыг харилцан хүндэтгэхээ дахин онцолсон юм. Франц нэг Хятадын бодлогыг баримтлахаа дахин нотолсон нь хоёр талын улс төрийн итгэлцэл маш өндөр түвшинд байгааг харуулж байгаа юм. 

Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Макроны энэ удаагийн айлчлалын бас нэгэн чухал үр дүн мөн. Хятад улс “Хятад маягийн шинэчлэлийг” бүх талаар ахиулж байгаа нь Франц зэрэг дэлхийн улс орнуудад илүү их боломжийг олгосон юм. Энэ удаад Макроныг дагалдан Францын 60 гаруй бизнесийн зүтгэлтнүүд Хятадад айлчилж, Хятад Францын 36 компани 18 төрлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. 

Хятад Францын хамтарсан мэдэгдэлд, дижитал эдийн засгийн салбар, тэр дундаа 5G-ийн талаар Францын тал үндэсний аюулгүй байдлыг багтаасан хоёр орны хууль тогтоомжийн үндсэн дээр Хятадын компаниудын лицензийн өргөдлийг шударга, ялгаварлан гадуурхахгүйгээр үргэлжлүүлэн хүлээн авах болно гэлээ. Хэдийгээр Америкийн зүгээс Европыг өндөр технологийн салбарт Хятадын компаниудад дарамт шахалт үзүүлэхийг хүсэж байгаа ч Макрон ингэж хийгээгүй. Макронтой хамт Хятадад айлчилсан Европын комиссын дарга Урсула фон дер Лейен “ЕХ Хятадтай яриа хэлцлээ бэхжүүлэхийг хүсэхээс биш таслахыг хүсэхгүй” гэв. Үүнээс харахад “яриа хэлцлээ бэхжүүлнэ” гэдэг нь Хятад Францын удирдагч нарын нийтлэг дуу хоолой болсон байна гэж “New York Times” бичжээ. 

Ирэх онд Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтан авах болно. Хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор Хятад Францын харилцаа улам шат ахиж, Хятад Европын харилцааны хөгжилд шинэ хүч нэмэрлэхэд олон нийт хүлээлттэй байна.