Цавчим сүрлэг Куньлунь уулын гүн хавцалд Шиньжяны Акто хошууны Тажик сууринд гүйлс цэцэглэж байна. Яг энэ үеэр Шиньжяны Куньлунь уулын их хавцлын гүйлс цэцгийн анхны наадмыг зохион байгуулав. Гуравдугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 20 мянган жуулчин хүлээн авсан байна. Энэхүү 20 мянган аялагчийн дийлэнх олонх буюу 80 хувь нь өөр нутгийн улс байжээ.