Тунляо хотын малын зах
2023-04-13 16:21:15
Share
Share this with Close
youtube WeChat

“Чэнфэн” малын захад үхрээ борлуулахаар хүлээж буй нь

Өчигдөр, Өвөр Монголын Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны Шээвэрт суурингийн “Чэнфэн” малын зах хөл хөдөлгөөн ихтэй байв. Ачааны 1000  машинд ачсан 10 мянга гаруй үхрийг энд борлуулах юм.

Малын энэ захад жилд 800 мянган үхэр зарагдаж, 8 тэрбум юанийн борлуулалт хийдэг. Он гарсаар энэ нутгийн үхрийн үнэ аажим өсч, Ляонин, Гирин, Шаньдунаас худалдаачид ирж үхэр авч байна. Үхрийн борлуулалт сайн тул, үхэр өсгөсөн айлуудын орлого нэмэгдэж байна.



\Уртнасан\