“Эмчилгээний чанартай нөөцийг өргөн хүрээнд үндсэн шатанд хүргэж, бүс нутгуудад хийсэн тэнцвэржүүлсэн төлөвлөлт" хийсэн тухай Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо өчигдөр /4-р сарын 13/ хэвлэлийн бага хурал хийлгэж, тайлагнав. Хятад улс мэргэжлийн ангилалын анагаах ухааны үндэсний 13 төв, эмнэлгийн нөөц сул хөгжсөн бүс нутагт бүс нутгийн эмнэлгийн 76 үндэсний төв байгуулжээ.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны Эмнэлгийн захиргааны хэлтсийн дарга Ли Дачуань, дараачийн алхамд бид Эмчилгээний үндэсний төв, Бүс нутгийн эмнэлгийн үндэсний төвийг байгуулах 5 жилийн төлөвлөгөө гаргаж, эмнэлгийн чанарлаг нөөцийг шилжүүлснээр, тулгамдаж буй бүс нутаг хоорондын эмчилгээний чанарлаг нөөцийн тэнцвэргүй байдлыг шийдвэрлэнэ гэжээ.
Гуравдугаар зэрэглэлийн эмнэлгүүд, сяний шатын эмнэлэгүүдийг даан авч, өөрийн нэрийн дор дэмжиж тусалж, хотын чанарлаг нөөцийг орон нутагт хүргэж, сяний зэрэглэлийн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх юм байна. 2022 оны эцсийн байдлаар сяний шатны эмнэлгүүдийн 87.7 хувь нь хоёрудгаар зэрэглэлийн эмнэлгийн, мөн сяний эмнэлгүүдийн 45.6 хувь нь гуравдугаар зэрэглэлийн эмнэлгийн хүчин чадалтай болсон байна.
\Уртнасан\