ХКН-ын
Төв хорооны Гадаад харилцааны яамны
сайд Лю Жяньчао өнөөдөр Бээжин хотод
МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн
бичгийн дарга Н.Энхбаатар тэргүүтэй
МАН-ын удирдах боловсон хүчинтэй уулзсан
байна.
Лю Жяньчао хэлэхдээ, өнгөрсөн оны эцсээр Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй Хятад Монголын хувь заяаны нэгдмэл цогцыг хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа түргэн хөгжиж байна. ХКН, МАН уламжлалт, найрамдалт харилцаатай явж ирсэн юм. МАН-тай дээд түвшний хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр талын амин чухал асуудлаар харилцан дэмжиж, гаднын оролцоо саадыг арилгаж, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг ахиулан Хятад Монголын харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд ХКН бэлэн байна гэжээ.
Н.Энхбаатар хэлэхдээ, ХКН-ын 20-р их хурлаас гарсан бүхий л бодлого шийдвэрийг Монголын тал анхаарч, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпины удирдлага дор Хятад улс шинэ хөгжлийн амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна. Хятадын хурдацтай хөгжил бол Ази тивийн амжилт, Монгол улсыг оролцуулсан олон орны ашиг сонирхолд нийцэж байна гэж Монголын тал үздэг. Монгол Хятад бол найрсаг хөрш, Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд чухал тусламж үзүүлсээр байдаг Хятадын талд талархаж байна. МАН, ХКН-тай урт хугацаанд найрсаг хамтран ажиллаж, бид Нэг Хятадын бодлого баримталж байдаг. ХКН-тай дээд түвшний харилцан айлчлалаа эрчимжүүлж, стратегийн хэлхээ холбоогоо гүнзгийрүүлж, Хятадын талын намын байгуулалт, авилгын эсрэг, боловсон хүчний бэлтгэл сургалт, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт нээлттэй байдлаа ахиулах зэрэг туршлагаас суралцаж хоёр орны харилцааны тасралтгүй хөгжлийг МАН дэмжих болно гэжээ.