Гол мөрний шинэ зураг бүтээгч "Голын ахлагч"
2023-04-24 16:53:57
Share
Share this with Close
youtube WeChat

Ногоон ургамал, цэнгэг ус, хөх тэнгэрийн зохирол байгалийн төгс үзэмж бүрдүүлнэ. Байгалийн эх баялаг болсон усны эх ундарга, усны нөөцийг хамгаалахын тулд Хятад улс "Голын ахлагч" механизм хэрэгжүүлж эхэлсэн юм.  Голын ахлагчийн үүрэг нь засаг захиргааны тухайн нэгжийн удирдлагын ажил үүрэгт хамаардаг бөгөөд 2018 оны эхний хагас жилийн байдлаар Хятадын эх газрын бүх муж, хот, хошуу, тосгон, гацааны  5 шатны удирдлага болох 1 сая гаруй голын ахлагч томилогдон ажиллажээ. Тэд цаг ямагт үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүрээлэн байгаа орчин, эх байгальдаа экологийн эрүүл сайхан зураг бүтээж байна.