Алтан жимсийг ногоон навч бүрхэж, анхилуун үнэр сэвшээ салхиар түгнэ. Дөрвөн сарын өдрүүдэд Хятадын төв өмнөд нутагт хожуу боловсорч гүйцсэн жүржийн арвин ургац хураажээ. Модны мөчир бөөрөнхий алтан жүржээ дааж ядан бөхийж, өвөрмөц үзэмж бүрдүүлнэ. Тариалангийн талбай, тосгоны замд яарчан алхлах тариаланчдын царайнд баярын инээмсэглэл тодорно.