Юннань мужийн Лижян хотын Наши үндэстний нутаг Цэнхэр сарны хөндийд хурмастаас тасалж газарт буулгасан гэмээр тэнгэр тольдсон эрдэнийн ногоолин нуур бий. Эл хөндийг алсаас харахад цаст уулын бэлд шигтгэсэн цэнхэр сар шиг харагддаг тул “Цэнхэр сарны хөндий” хэмээн нэрлэдэг байна.